2011-02-16
Танай хүүхэд хичээлдээ дуртай юу?

Сүүлийн жилүүдэд ЕБС-ийн сурагчдын сурах идэвх сонирхол буурч, хичээл сургуульдаа явахгүй байсаар сургуулиасаа завсардаж улмаар гэмт хэрэгт холбогдон, амьдралын идэвхгүй болон хувирч мэргэжил эзэмшиж чадахгүй байх явдал нэлээд гарч байна. Энэ нь өөртөө итгэлгүй, бие даах чадваргүй хүн бий болж монголын ирээдүй болсон иргэдийн амьдралыг үзэх үзэл гутранги байдалд орсоор байна. Юуны өмнө хүүхэд яагаад сурах дургүй байна вэ? Үүнд хэн буруутай вэ? Монголын ирээдүйг хэн авч явах вэ? гээд олон асуулт гарч ирнэ. Энэ бүгдийг нэг талаас эцэг эх, нөгөө талаас сургууль, багш, цаашлаад боловсрол хариуцса...
2011-02-16
Монгол ардын сурган хүмүүжүүлэх уламжлалаас...

Монголчуудад хүнээр хүн хийж байсан арвин баялаг туршлага, уламжлал бий. Тэд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ ардын аман зохиолыг өргөн дэлгэр ашиглаж байжээ. Тухайлбал: үлгэр, тууль, зүйр үг (хүн ахтай, дээл захтай), цэцэн үг (хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцорно), түргэн хэллэг (хүрэл илүүр, болор соруул), жороо үг (бүргэдийн бүдүүн шувуу, шувууны шонхор галуу), мэтгэлцээн, дайралцаан гэж янз янзаар нэрлэдэг үгэн тулаан (хэн булхайцав хэлж өг ...), наадам үг, үгээр мохоох зугаа (урт нь уурга болдог, уртай нь аяга болдог) гэх зэргээр аман зохиолын төрөл зүйлийг ашиглаж хүүхэд багачуудын...
2011-02-16
Хичээл давтуулах гэж!

Бага насны хүүхдийн хичээлийг давтуулж байхад нэг хэцүү зүйл бол тэдний амархан анхаарал нь сарнидаг явдал. Эцэг эхчүүдийн уурыг бардаг нэг зүйл бол хүүхэд нь ердөө хориодхон минутын дараа л эвшээлгээд, ийш тийшээ хараад сонирхол нь буураад, зааж байгаа зүйлийг нь анхаарахгүй болоод ирэх явдал байдаг. Гэтэл давтуулах ёстой хичээл дундаа ч ороогүй байдаг. Одоо яах билээ, айлгаж зандрах уу, ингээд орхих уу? Манай хүүхэд л гэж нэг аавыгаа (ээжийгээ) дууриасан залхуу нөхөр юмуу? Хүүхдийнхээ хичээлийг давтуулах гэсэн ажил маань сүүлдээ маргаан болон хувирах ч энүүхэнд. Энэ багш нар тэгээд яаж эд н...